Tuesday, April 23, 2013

ТОМУУГИЙН A(H7N9) ВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРЭМЖИЛНЭ ҮҮ?



2013 оны дөрөвдүгээр сарын 21-ний (16.00)  байдлаар  лабораториор  батлагдсан Шувууны томуугийн A(H7N9) вирусын халдварын нийт тохиолдлын тоо 102, нас барсан 20, хамарсан газар нутаг БНХАУ-ын 4 муж, 2 хот.
Муж                      Тохиолдол(нас баралт)
 1. Anhui                         3(1)
2. Henan                        3(0)
3. Jiangsu                      23(3)
4. Zhejiang                     38(5)
5. Beijing                        1(0)
6. Shanghai                   34(11)
 Нийт                           102 (20)
Шанхай хотын амьд шувууны гурван зах дээр өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр хийсэн тандалт судалгаагаар тэнд зарж байсан хүнсний зориулалттай тагтаа, гургуул зэрэг шувуудаас H7N9 вирүс илрүүлжээ. Энэхүү баримт болон өвчилсөн хүмүүсийн өгүүлэмжээс үзэхэд уг вирүс өвчтэй буюу вирүс тээгч амьд шувуунаас хүнд дамжин халдаж байна гэж БНХАУ-ын мэргэжилтнүүд үзээд 4 дүгээр сарын 5-аас эхлэн Шанхай, Нанжин хотуудын амьд шувууны захыг хааж, амьд шувуудын зах дээр байсан 20 000 шахам шувуудыг болон шинэхэн нядалсан шувууны махыг хураан авч устгажээ. /Эх үүсвэр: www.flu.mn/
 Иймд Эрүүл мэндийн яамнаас томуугийн A(H7N9) вирусийн халдвараас сэрэмжлүүлэх талаар иргэдэд өгч буй зөвлөмжийг хүргэж байна. 
Гарах шинж тэмдэг:
·         Өвчтөнд өндөр халуурах,
·         ханиах, цустай цэр гарах,
·         суулгах,
·         ядрах,
·          булчин өвдөх,
·         толгой өвдөх,
·         хоолой өвдөх,
·         амьсгалын замын халдварын шинж тэмдэг 5-7 хоногийн хугацаанд илэрч, зарим өвчтөн хүндэрч, уушгины хүнд хатгалгаа, амьсгалахад бэрхшээлтэй болох хамшинж илэрдэг байна.
Энэ өвчнөөс хэрхэн сэрэмжлэх вэ?:
·         Уг халдвар хүнээс хүнд халдсан тохиолдол одоогоор гараагүй байна.
·         Иймээс уг халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд зөвлөж байна. Үүнд:
Үүнд:
  1. Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарч байгаа улс оронд аялал, жуулчлалаар явахгүй байх,түр хойшлуулах,
  2. Хэрэв өвчлөл гарч байгаа улс оронд зайлшгүй аялах болвол амьд амьтны зах, дэлгүүрээр орохгүй, тахиа, шувуу, гахайны фермээр зочлохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байх,
  3. Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах,
  4. Шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж сайтар буцалгаж хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах,
  5. Үхсэн шувуу, тахиа, амьтны сэг зэмтэй харьцахгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх,
  6. Шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүй ахуйн болон ундны зориултаар хэрэглэхгүй байх,
  7. Yхсэн буюу сул дорой шувуу, тахиа, гахайнд ойртохгүй байх, хүүхдэд энэ талаар онцгой анхааруулах, шувуу, тахиа, гахай үхсэн тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын газар, мал, хүн эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх,
  8. Биеийн эсргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц/ баялаг хоол, хүнс хэрэглэх,
  9. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх,
  10. Хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах.
  11. Гараа сайтар савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, нус цэрээ ил хаяхгүй байх, ханиаж найтаахдаа амаа дарах, салфетка хэрэглэх.
  12. Шувууны гаралтай бүтээгдэхүүнтэй болгоомжой харьцах, тахианы түүхий мах, өндөг барьсан, хүрэлцсэний дараа гараа сайн угаах, бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авахыг анхааруулж байна..
  13. Хэрэв халуурах, ханиах, толгой, хоолой, булчингаар өвдөх, ядрах, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандах.