Tuesday, April 23, 2013

ТОМУУГИЙН A(H7N9) ВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРЭМЖИЛНЭ ҮҮ?



2013 оны дөрөвдүгээр сарын 21-ний (16.00)  байдлаар  лабораториор  батлагдсан Шувууны томуугийн A(H7N9) вирусын халдварын нийт тохиолдлын тоо 102, нас барсан 20, хамарсан газар нутаг БНХАУ-ын 4 муж, 2 хот.
Муж                      Тохиолдол(нас баралт)
 1. Anhui                         3(1)
2. Henan                        3(0)
3. Jiangsu                      23(3)
4. Zhejiang                     38(5)
5. Beijing                        1(0)
6. Shanghai                   34(11)
 Нийт                           102 (20)
Шанхай хотын амьд шувууны гурван зах дээр өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр хийсэн тандалт судалгаагаар тэнд зарж байсан хүнсний зориулалттай тагтаа, гургуул зэрэг шувуудаас H7N9 вирүс илрүүлжээ. Энэхүү баримт болон өвчилсөн хүмүүсийн өгүүлэмжээс үзэхэд уг вирүс өвчтэй буюу вирүс тээгч амьд шувуунаас хүнд дамжин халдаж байна гэж БНХАУ-ын мэргэжилтнүүд үзээд 4 дүгээр сарын 5-аас эхлэн Шанхай, Нанжин хотуудын амьд шувууны захыг хааж, амьд шувуудын зах дээр байсан 20 000 шахам шувуудыг болон шинэхэн нядалсан шувууны махыг хураан авч устгажээ. /Эх үүсвэр: www.flu.mn/
 Иймд Эрүүл мэндийн яамнаас томуугийн A(H7N9) вирусийн халдвараас сэрэмжлүүлэх талаар иргэдэд өгч буй зөвлөмжийг хүргэж байна. 
Гарах шинж тэмдэг:
·         Өвчтөнд өндөр халуурах,
·         ханиах, цустай цэр гарах,
·         суулгах,
·         ядрах,
·          булчин өвдөх,
·         толгой өвдөх,
·         хоолой өвдөх,
·         амьсгалын замын халдварын шинж тэмдэг 5-7 хоногийн хугацаанд илэрч, зарим өвчтөн хүндэрч, уушгины хүнд хатгалгаа, амьсгалахад бэрхшээлтэй болох хамшинж илэрдэг байна.
Энэ өвчнөөс хэрхэн сэрэмжлэх вэ?:
·         Уг халдвар хүнээс хүнд халдсан тохиолдол одоогоор гараагүй байна.
·         Иймээс уг халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд зөвлөж байна. Үүнд:
Үүнд:
  1. Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарч байгаа улс оронд аялал, жуулчлалаар явахгүй байх,түр хойшлуулах,
  2. Хэрэв өвчлөл гарч байгаа улс оронд зайлшгүй аялах болвол амьд амьтны зах, дэлгүүрээр орохгүй, тахиа, шувуу, гахайны фермээр зочлохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байх,
  3. Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах,
  4. Шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж сайтар буцалгаж хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах,
  5. Үхсэн шувуу, тахиа, амьтны сэг зэмтэй харьцахгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх,
  6. Шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүй ахуйн болон ундны зориултаар хэрэглэхгүй байх,
  7. Yхсэн буюу сул дорой шувуу, тахиа, гахайнд ойртохгүй байх, хүүхдэд энэ талаар онцгой анхааруулах, шувуу, тахиа, гахай үхсэн тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын газар, мал, хүн эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх,
  8. Биеийн эсргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц/ баялаг хоол, хүнс хэрэглэх,
  9. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх,
  10. Хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах.
  11. Гараа сайтар савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, нус цэрээ ил хаяхгүй байх, ханиаж найтаахдаа амаа дарах, салфетка хэрэглэх.
  12. Шувууны гаралтай бүтээгдэхүүнтэй болгоомжой харьцах, тахианы түүхий мах, өндөг барьсан, хүрэлцсэний дараа гараа сайн угаах, бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авахыг анхааруулж байна..
  13. Хэрэв халуурах, ханиах, толгой, хоолой, булчингаар өвдөх, ядрах, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандах. 

Monday, March 25, 2013

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэл хотод менингококкт халдварын 8 тохиолдол бүртгэгдэж  3-8 сартай 3 хүүхэд эндсэн байна.  Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Тэдгээрийн нэг нь  МЕНИНГОКОККТ ХАЛДВАР юм.
Халдвараас сэргийлэхийн тулд:
-          Хамгийн гол нь гаднаас орж ирээд сармисны (Сармисны уусмал: 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутийн дараа хоолойг зайлна.
-          Нимбэгний уусмал: 250 грамм халуун усанд, 2%-ийн содын уусмал 100гр бүлээн усанд 2 гр /цайны халбагны тал/ хийж найруулаад 1 минут болгоно, 5%-ийн давсны уусмал 100 грамм усанд 5грамм (1 цайны халбага) хоолны давс/жамц давс хийж нарйуулна). тамедин, фурациллины уусмалаар хоолой амаа сайн зайлах хэрэгтэй.
-          Амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх нь хамгийн сайн урьдчилан сэргийлэлт болж чадна
-          Гэр орондоо агааржуулалтыг 2 удаа 15минутын зайтай хийж, чийгтэй цэвэрлээг өдөрт 3-4 удаа тогтмол хийж хэвших.
-          Онц шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Хэрэв явах шаардлага гарвал амны хаалт зүүлгэх нь тустай.
-          Витаминлаг хоол хүнс хэрэглэж дархлаагаа сайн байлгах хэрэгтэй.
-          Дулаан хувцаслах
-          Онц шаардлагагүй тохиолдолд гэртээ хүмүүсийг урьж цайллага, уулзалт зохион байгуулахгүй, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх 
 
-          Гараа тогтмол зөв угаах гэсэн эрүүл ахуйн дэглэмүүдийг сахих хэрэгтэй.

АВТОМАШИНГҮЙГЭЭР ЦЭВЭР АГААРТ ХАМТДАА


       3.24 ням: Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр
     3.25 даваа: Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр
3.26 мягмар
: Гарцаар гарах өдөр
3.27 лхагва
: Унадаг дугуйн өдөр
3.28 пүрэв
: Зам тээврийн мэдээлэл сургалтын өдөр
3.29 баасан
:Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр
3.31 ням
: Автомашингүй өдөр буюу Машинаас татгалзах өдөр