Monday, March 18, 2013

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН.

Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна. Сүрьеэ нь агаар дуслын замаар дамждаг нийгмийн халдварт өвчин юм. Сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй шинж тэмдгүүд: 2 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цэртэй ханиах, цээжээр өвдөх, удаан хугацаагаар халуурах, турах, ядрах эдгээр шинж тэмдгүүдээс танд болон таны ойр дотны хүнд илэрвэл харьяа аймаг дүүргийнхээ өрх, сумын эмч, сүрьеэгийн диспансерт хандан үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийлгэнэ үү?
Уушгины сүрьеэг илрүүлэхийн тулд цэрний түрхэцийн шинжилгээ, цээжний гэрлийн шинжилгээ хийж, хүүхэд туберкулины сорил тавьдаг. Уушгинаас өөр эрхтэнийг өвчлүүлсэн байж болзошгүй үед тухайн өөрчлөлтийг илрүүлэх эмчилгээг эмч зөвлөнө. Хэрвээ сүрьеэгээр өвчилсөн бол 6-8 сарын хугацаанд эмнэлгийн ажилтны хяналтанд өдөр бүр эмээ хяналттай ууснаар бүрэн эдгэрнэ. Эмчилгээ таслах, дутуу буруу горимоор эмчлүүлснээс эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж амь насаа алдах аюултай тул та эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгээрэй.

No comments:

Post a Comment