Monday, March 18, 2013

ҮР ХӨНДӨЛТ АЮУЛТАЙ


Жирэмсний эхний 12 долоо хоног хүртэлх хугацаанд байгалийн жам ёсоор эхийн умайд бүрэлдэн тогтсон үр хөврөлийг багажийн тусламжаар авч, жирэмснийг таслах мэс ажилбарыг үр хөндөлт гэнэ.
                              Үр хөндүүлэх үед болон түүний дараа гарах өөрчлөлтүүд:
  • Үр хөндүүлэх үед гарч болох хүндрэлүүд:

-Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд
-Халдвар орж цаашид хүндрэх
-Өвдөлтийн шок
-Зөөлөн эд урагдах, умай цоорох
-Умай агшихгүй байх, ихсийн хэсэг үлдэх


  • Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл:

-Сарын тэмдэг алдагдах
-Умайн булчингийн агших чадвар сулаас умайн хөндийд шавхарга хуримтлагдах
-Умай, түүний дайврын үрэвсэл үүсэх
-Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
-Архаг үрэвсэл сэдрэх
-Үргүй болох
-Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
-Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаас урьтаж ховхрох, цус алдах зэрэг хүндрэлүүд гарна.

ТИЙМЭЭС ЭМЭГТЭЙ ТА ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ,  ҮР ХӨНДӨЛТ ХИЙЛГЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.


No comments:

Post a Comment